Monday, April 8, 2013

Will you follow me?

 

Чи

Өөрийнхөө нүдийг хар. Хар л даа. 
Алаг. Өнгөлөг. 

Бүх зүйл нь цор ганц.
Би эдгээр зүйлсийг нэг бүрчлэн бүтээсэн.
Би бүгдийг бүтээсэн.
Орчлон ертөнц. Бас чамайг.
Би чамд чиний хувийн зан чанарыг өгсөн.

Би чамайг цэвэр цэнгэгээр бүтээсэн.
Иж бүрнээр.
Мөн өдөр бүр Би чамд амьдралыг бэлэглэдэг.

БИ ЧАМД ХАЙРТАЙ.


Гэвч ямар нэг зүйл буруугаар эргэсэн.
Чи намайг мэхэлсэн. Чи надад итгээгүй.
Чи гэм нүгэл хийсэн. 
/таваг хагарах чимээ/

Чи өөрийгөө Надаас холдуулсан.
Чи одоохондоо амьдарч байгаа ч гэсэн бага багаар үхэж байна.

Тиймээс чи Надаас өөр зүйлийг хайх болсон...
/аз жаргал/секс/

Ганцаардал, хоосон байдлаа нөхөхийн тулд.
Гэвч юу ч нэмэр болохгүй.
/таваг хагарах чимээ/

Эдгээр нь харин ч чамайг улам хурднаар үхүүлсээр байх болно.
Биднийг улам улам холдуулсаар байх болно...
/таваг хагарах чимээ/

Чи яг юу хайгаад байгаа юм бэ?
/хүлээн зөвшөөрөгдөх/янаглал/хайр дурлал/
/таваг хагарах чимээ/

Би чамайг үхүүлэхийг хүсэхгүй байна.
Би чамайг үхүүлэхийн тулд бүтээгээгүй.
Харин Намайг таньж мэдээсэй гэсэндээ.
Тиймээс Би чамтай адил амархан эвдэрдэг сул дорой бүтээл болсон.
Би соригдсон боловч хэзээ ч гэм хийгээгүй.
Би чамайг аврахын тулд ирсэн.
Чи маш их гэмтэй.
Мөн тэдгээрт үнэ төлөх хэрэгтэй.
Тиймээс хэн нэгэн нь үхэх ёстой болсон.
 Чи... 
эсвэл бид 2ын аль нэгэн нь.
Харин Би чиний гэм нүглийг Өөртөө авсан.
Би Өөрийнхөө амьдралыг чинийхээр сольсон.
Тэгээд Би чиний оронд үхсэн.
Яагаад гэвэл Би чамд ХАЙРТАЙ учраас.

Тийм боловч...

Би үхлээс дахин амилсан.
Би бол Зам, Үнэн, Амь мөн.
Би бол Есүс.
Би чамайг зэмлэж, буруушаах гэж ирээгүй.
Би чиний амь амьдралыг чинь эргүүлж өгөхөөр ирсэн юм.
Надад итгэ, найд.
Би чамайг уучилна.
Мөн Би чамд мөнх амийг өгөх болно.
Би чамд хайртай.
Эдгээр зүйлсийг зөвхөн чамтай дотно харилцаатай байхыг хүссэндээ хийсэн юм шүү.

Харин чи Намайг дагах уу?

No comments:

Post a Comment